Бидний тухай2017-11-30T15:51:30+00:00

БИДНИЙ ТУХАЙ

zahiral-photo_2-189x300Манай вэб сайтаар зочлогч эрхэм таны амгаланг эрье.

Анх 1989 оноос эхлэн бизнесийн гараагаа эхэлж 1996 онд “Цахиур” ХХК-ийг албан ёсоор үүсгэн байгуулан үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Өнөөдөр олон салбар компаниудтай болж өөрсдийн эрхэлж буй салбар бүртээ тэргүүлэн, гадаад дотоодын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ололт амжилтаар дүүрэн ирээдүйдээ итгэл төгс урагшилж явна.

Одоогийн “Цахиур Групп”-ын үйл ажиллагааны гаргасан амжилт, цар хүрээ, ололт бүхэн нь авъяас чадвар, эрч хүчтэй ажилтан, ажиллагсадын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Мөн харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийг гадаад дотоодын бизнесийн болон төр захиргааны байгууллагууд өндрөөр  үнэлж, дүгнэдэгт бид урамшиж байдаг юм.

“Цахиур Групп”-тэй байнга түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн  компани байх зорилт тавин ажилладаг.

Та бүхэнд  хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:

“Цахиур Групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий

  • Монгол улсын Засгийн газар, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011 онуудын ТОП-100 компаний нэг
  • 2003 онд СЭЗЯ-наас Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага
  • Татварийн хууль тогтоомжийг шудрагаар мөрдөн ажиллаж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж 2005, 2006, 2007 онуудын Монгол улсын “Найдвартай татвар төлөгч” байгууллага
  • 2003-2005 онуудад “А” зэрэглэлийн татвар төлөгч
  • 2002 оны БГД-ийн “Тэргүүний татвар төлөгч”
  • БГД-ийн НДХ-ээс “Тэргүүний шимтгэл төлөгч байгууллага”
  • БГД-ийн 1999 оны “Худалдааны салбарын аварга”
  • Монгол улсын Хэрэглэгчдийн Эрх Ашигийг Хамгаалах Нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” гэрчилгээг жил дараалан авч улмаар хэрэглэгчдийн итгэлт бизнесмен 2004, 2007 оны “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”
  • Бизнес Хөгжлийн Гарц Холбооноос хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт таашаагдсан үйлдвэр үйлчилгээ бий болгож, чанар стандартын горимыг сахин ажиллаж буйг үнэлэн Монгол Чанар цол өргөмжлөл, 2008 оны Хүндэт Захирал цол өргөмжлөл
  • Нийгмийн Даатгалын байгууллага үүсэн байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” өргөмжлөл
  • 1992 – Цахиур компани үүсгэн байгуулагдсан
  • 1994 – Reemtsma GmbH-н албан ёсны борлуулагч болсон, одоогоор Imperial Tobacco Group (ITG)-н нэг хэсэг
  • 1996 – Дархан Хүнс ХК-г худалдан авсан – 50 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /талх, нарийн боов, cүү, сүүн бүтээгдэхүүн /
  • 1997 – Үл хөдлөх хөрөнгийн бизнесээ эхлүүлсэн
  • 1998 – Шууд борлуулалтын албыг нээн ажиллуулж, хөгжүүлэн, 3 гол хотуудад идэвхжүүлэлт болон борлуулалт хийж эхэлсэн
  • 2002 – Мэргэжлийн Шууд Борлуулалтын Алба-г хөгжүүлсэн бөгөөд борлуулалтын хэмжээ 70%-д хүрэв
  • 2005 – Маркетингийн салбараа нээсэн ба энэхүү салбар нь компанийн үйл ажиллагаанд шаардлагатай маркетингийн судалгаа, төлөвлөгөө болон хэрэгжүүлэлт зэргийг хариуцан ажилладаг байна
  • 2007 – Свийт Роуд ХХК-г байгуулсан ба  чихэр болон хурдан гүйлгээтэй өргөн хэрэглээний барааны худалдаанд төвлөрсөн бөгөөд /Dirol Cadbury/KRAFT Chocolate-н дистрибьютор болсон
  • 2002-2004 – МХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид багтсан
  • 2006-2011 – МХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-50 аж ахуйн нэгжид багтсан
  • 2008 – Борлуулалтын албаны борлуулалтын хэмжээ нийт Монгол улсын хэмжээнд 87% хүрсэн (Нийт, 3 хот, 21 аймаг-т 5,972 борлуулалтын цэг)
  • 2010 – Цахиур ХХК-н харьяа ОУ-н илгээлт болон тээвэрлэлтийн компани байгуулагдсан
  • 2011 – Household болон Personal Care-н Монгол дахь борлуулагч болсон
  • 2011 – Монголын чихрэн өүтээгдэхүүний зах зээлийн томоохон тоглогч болсон
  • 2011 – Жилийн турш өсөлттэй, 17 компанийн албан ёсны борлуулагч болсон
  • 2011 – Монголын хамгийн том худалдааны сүлжээ /3 хот, 21 аймагт 350 гаруй ажилтан, 5174 борлуулалтын цэг/ -тэй болсон

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/tsakhiur1/public_html/wp-includes/functions.php on line 3743