Ачит булаг ХХК

/Ачит булаг ХХК
Ачит булаг ХХК2014-09-29T11:13:44+00:00

“Ачит Булаг” ХХК нь 2009 онд үүсэн байгуулагдсан. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний гадаад болон дотоод худалдаа, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь Польш улсын Wawel компаниас төрөл бүрийн шоколад, чихэр, Турк улсаас Farmasi брэндийн гоо сайхны 300 гаруй нэр төрлийн барааг импортлож Монгол улсын зах зээлд нийлүүлж байна.

Мөн 4 дүүрэгт хүнс гоо сайхны барааны агуулахын стандартыг бүрэн хангасан иж бүрэн складуудтай. Дээрх складууд нь бүгд бараа бүтээгдэхүүнийг ачих буулгах механик болон цахилгаан өргөгч поо, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан бөгөөд гал, ус, хулгайн иж бүрэн дохиолол хамгаалалтын систем, камерын хяналтын системээр иж бүрэн тоноглогдсон.

Цаашид бид олон орноос төрөл бүрийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлох болон төрөл бүрийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлд хамтран ажиллах хүсэл байна. Иймд хамтран ажиллаж дотоод болон гадаадын пүүс компаниудыг урьж байна.


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/tsakhiur1/public_html/wp-includes/functions.php on line 3743