Мэндчилгээ!

/Мэндчилгээ!
Мэндчилгээ!2017-11-30T15:51:29+00:00

Манай вэб сайтаар зочлогч эрхэм таны амгаланг эрье.

“Цахиур” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Бидний бизнесийн  үйл ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж одоогийн байдлаар 200 гаруй ажилтан, албан хаагчидтай  бөгөөд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг 100 компанийн шалгаруулалтанд жил дараалан шалгарч , шилдэг татвар төлөгч компаний нэг болж өргөжсөн.

Манай байгууллагын ажилтан албан хаагчдын 80 гаруй хувь нь гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн дээд боловсролтой боловсон хүчин байдаг. Бид ажилтан албан хаагчдынхаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх  , албан тушаал ахих,  чөлөөт цагаа зөв боловсон үр дүнтэй өнгөрөөх,  эрүүл чийрэг байх , ажлын байрны тав тухтай,таатай орчноор хангахыг эрмэлзэж ажилладаг бөгөөд энэ бүхэнд зориулж багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал:

  • “Цахиур” ХХК-ний ажилтан , албан хаагчид Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дээр мэдлэг боловсрол, ур чадварын хувьд өрсөлдөхүйц хэмжээний түвшинд байнга бэлтгэгдэж, сургалтанд хамрагдах  зэрэг  нь Хүний нөөцийн бодлого үйл ажиллагааны нэг хэсэг юм . 2011 онд бид 2 боловсон хүчнийг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд компаний зардлаар сургасан бөгөөд байгууллагын удирдлагын баг, борлуулалт, санхүүгийн албадуудад зориулагдсан мэргэжлийн сургалтыг гадаад дотоодын худалдааны зөвлөхүүдийг урьж авчран явуулдаг.
  • “Цахиур” ХХК-ний ажилтан албан хаагчдад  мэргэжлийн  ур чадвараа шудрагаар үнэлүүлэх,  албан тушаал өсөж дэвших, зах зээл дээр өрсөлдөхүйц өндөр цалин авах боломж НЭЭЛТТЭЙ байдаг. Манай байгууллагын албан тушаал дэвших нөхцөлийг боломжийг бид санал болгодог.
  • “Цахиур” ХХК ажилтан албан хаагчдынхаа  эрүүл цэвэрхэн тохь тухтай орчинд ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Бид 2011 оны 11 сард 4 давхар хамгийн сүүлийн үеийн техник технологоор тохижуулсан офиссийг ашиглалтанд оруулсан. Түүнчлэн сар бүр спортын арга хэмжээ / сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис, боулинг/ зохион байгуулж нийт ажилчдыг идэвхитэй хамруулдаг.

Эрхэм ажил хүсэгч Монгол Улсын иргэн та манай байгууллагад хандсанаар дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй залуу баг хамт олон, албан тушаалын өсөж дэвших боломж, зах зээлд өрсөлдөхүйц цалин, эелдэг боловсон харилцаа, орчин үеийн тохилог ажлын байр таныг угтан хүлээж авах болно.

Энэхүү хуудсаар “Цахиур” ХХК-д ажилд орох хүсэлт гаргах, шинэ ажлын байрны зарууд, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаатай танилцуулах зорилго агуулсан болно.

Таныг бидэнтэй холбоо барина гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье.


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home/tsakhiur1/public_html/wp-includes/functions.php on line 3743