МОНГОЛ УЛСЫН "ТОП" АЖ АХУЙН НЭГЖ,
ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
ЦАХИУР ГРУПП

Цахиур групп нь 1991 онд үүсгэн байгуулагдан, үйлдвэрлэл үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа ,  үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж , сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулан , 1 үйлдвэр, 5 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж, жилээс жилд өргөжин  тэлж , ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлж, Монгол Улсын төсөвийг бүрдүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан, төр нийгмийн хариуцлагаа дээд зэргээ ухамсарлан тэргүүлэх кампаниудын нэг болон ажиллаж байна.  

“Цахиур” группийн үндсэн үйл ажиллагаа нь  экспорт, импортын чиглэлээр ОХУ, Хятад , Казакстан , Киргиз, Украйн, Герман, Болгар, Чех, Словак, Солонгос, улсуудтай түншийн холбоотой болж , дэлхийд нэр хүндтэй фирмүүдийн дээд зэргийн чанартай хүнсний болон өргөн хэрэглээний барааг импортоор оруулж ирэн цэг бүрт хүрч түгээлт борлуулалт хийн, харилцагч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн  үйл ажиллагаа эрхлэн  явуулахад оршдог билээ.

Монгол Улсын зах зээлд компаний дотоод зохион байгуулалт, ажлын арга барилаар , эх орныхоо   өнцөг булан бүрт өөрийн шууд харьяаны худалдааны төлөөлөгч, борлуулагчтай болсноор нийт улсын хэмжээнд 7000 цэгт шууд хүрч түгээлт хийж ажиллаж чаддаг болсон бөгөөд улмаар Олон Улсад нэр хүнд бүхий компаниудын брэнд бүтээгдэхүүний  Монгол дах албан ёсны дистрибютерийн эрх авсан болно.

Өнөөдөр “Цахиур” групп нь үндсэн 200 гаруй ажилтан, албан хаагчидтай. Борлуулалт түгээлтийн нэгдсэн системтэй, түүнчлэн Улаанбаатар хотод 3200 гаруй цэг, Дархан хотод 250 цэг, Эрдэнэт хотод 350 цэгт шууд түгээлт хийдэг бөгөөд 21 аймагт өөрийн гэрээт борлуулагчтай, борлуулалтын найдвартай нэгдсэн зохион байгуулалттай, нэгдмэл нэг зорилго эрмэлзэлтэй баг хамт олон болон төлөвшиж байгаа билээ.

  2010 онд борлуулалтын POS системийг нэвтэрүүлсэнээр худалдааны төлөөлөгчидийн  хөдөлмөрийг хөнгөвчилөхөөс гадна , тэдний ажилдаа үнэнч шудрага байх, ажлаа түргэн шуурхай гүйцэтгэх, хийж буй ажилдаа дур сонирхолтой болох, харилцагч хэрэглэгчдийг хүсэл, эрмэлзэл, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллах, борлуулалт түгээлтийг нэг ч цэг үлдээлгүй чанартйа сайн хийхэд дээд зэргээр ач холбогдолоо өгсөнөөр згсохгүй  энэхүү систем нь борлуулалтын үйл ажиллагааг бүрэн хянах төдийгүй бүх цэгүүдийн хаяг, координатуудыг оруулсан , өдөр тутам борлуулалтын мэдээг төрөл бүрийн байдлаар ангилж үзэх боломжийг олгож байгаа юм.

   “Цахиур” групп нь ажилтан албан хаагчдынхаа ажлаа хийх таатай орчинг бүрдүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тал дээр ихэд анхаарч ажилладаг бөгөөд байнга сургалт семинаруудыг өөрийн нөөц бололцоо болон Олон Улсын тэргүүлэх сургагч нартай хамтран тогтмол зохион байгуулж  ажилчдынхаа мэдлэг боловсрол , ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх эрмэлзэлтэйгээр ажилладаг билээ. Цаашид 1 га гаруй талбайг эзэлсэн обьект  орчин үеийн оффисс, барааны агуулах, автомашины граж бүхий цогцолборийг 2011 оны 09 сарын 01-ээс эхлэн ашиглалтанд оруулж , ажилчдын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог сайжруулах үүргээ ухамсарлаж ажиллаж байна.

“Цахиур” групп нь хүнсний импортын “Свийт рөүд”ХХК , гоо сайхан болон ахуйн хэрэглээний “Свийт рөүд косметик”ХХК , үл хөдлөх хөрөнгийн түрээсийн “Ачит булаг” ХХК , хүнсний үйлдвэрлэлийн “Дархан хүнс”ХК , зэрэг охин компаниудтай болно.  

ОН ЦАГИЙН ТОВЧОО

ЦАХИУР ГРУППИЙН 30 ЖИЛ

1979-1989 он

ЭХЛЭЛ

Цахиур компанийг үүсгэн байгуулагчид хамтын амьдарлаа зохиож бизнесийн гараагаа эхэлж байжээ. 1989 онд Цахиур ХХК-ийг байгууллаа.

1990-1992 он

ЭКСПОРТ, ИМПОРТ

Цахиур компани гадаадаас хүнсний бүтээгдэхүүн импортолж , урд хөрш рүү хөдөө аж ахуйн түүхий эд экспортолж эхэллээ.

1993-1994 он

ГАДААД ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИВ

Гадаад худалдаа улам өргөжиж өлөн гэдсийг үйлдвэрийн аргаар боловсруулж Голланд улс руу экспортоллоо. Ноолуурыг ОХУ-аас БНХАУ руу хил дамнуулан реэкспорт хийж эхэллээ. Дэлхийд алдартай Империал Табакко компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер компани болон итгэлт түншээр нь ажиллаж эхэллээ.

1995-1996 он

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

Саван трейд ХК, Дархан хүнс ХК-нуудийн хувьцааг эзэмшиж,менежмент, хүчин чадал, технологийн шинэчлэл хийж бүтээгдэхүүн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргалаа.

1997-1999 он

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ШИНЭ СТАНДАРТ

Томоохон дуудлага худалдаануудад амжилттай оролцож ресторан, дэлгүүр болон үйлчилгээний салбарт шинэ стандартыг нэвтрүүлж, Герман брэнд “ Salamander “, Монголын анхны Франчайзин “ Pizza Bar” нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ.

2001-2004 он

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ

Монгол улсын газар тариалангийн салбарт Төв аймгийн Жаргалант сумын Загдлын САА-н 4000 га-д тариа тарьж хувь нэмэрээ орууллаа.

2007 он

СВИЙТРӨҮД БАЙГУУЛАГДАВ

Гадаад худалдааны компани Свийтрөүд ХХК байгуулагдаж Малайз, ОХУ, Турк, Польш, Латви, Испани улсуудын брэнд бараа бүтээгдэхүүнийг импортоллоо.

2008-2016 он

ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ӨРГӨЖИВ

“Амгалан зам” тээвэр зуучийн компани, Ачитбулаг ХХК, ЭфЭмСиЖи Глобал ХХК, СиБиЭйч Кэйр ХХК зэрэг гадаад худалдааны компаниуд байгуулагдаж хүнс үйлдвэрлэлийн томоохон брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр эх орныхоо зах зээлд, ард түмнийхээ хэрэгцээнд нийлүүлж олны талархлыг хүлээж байна.

2019 он

АМЖИЛТ ДҮҮРЭН 30 ЖИЛ

Үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зэрэг салбарт амжилттай ажиллаж жилээс жилд өргөжин тэлж улсын төсөвт жилд 15 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 400 гаруй ажлын байрыг бий болгож, дэлхийн нэр хүндтэй фирмүүдийн дээд зэргийн чанартай хүнсний болон өргөн хэрэглээний 2000 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн 9000 гаруй худалдааны цэгт түгээлтийн системээ нэвтрүүлэн чадварлаг хамт олныхоо хүчээр 30 жил ард түмнийхээ төлөө ханцуй шамлан хөдөлмөрлөж байна.

ШИЛДЭГ

ТАТВАР ТӨЛӨГЧ

"ТОП"

АЖ АХУЙН НЭГЖ

ИТГЭМЖИТ

ХАМТ ОЛОН

ХАРИЛЦАГЧТАЙ
+
АЖИЛТАНТАЙ
+
ОРОН НУТГИЙГ ХАМАРСАН
%

АМЖИЛТЫН ТҮҮХ

• 2003-2010 оны МУ-ын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн “Үндэсний шилдэг 100-н Аж Ахуйн нэгж

• 2010 оныд Манлай -20 Аж Ахйун нэгж

• 2010 онд Нийслэлийн Хэрэглэгчидийн эрх Ашигыг хамгаалах Нийгэмлэгийн Хэрэглэгчдийн Итгэмжит шилдэгийн шилдэг хамт олон

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД