СВИЙТРӨҮД ХХК

Свийтрөүд” ХХК нь 2007 онд үүсэн байгуулагдсан. Тус компани нь гадаад худалдаа, дотооддоо борлуулалт түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нийт 80 орчим ажилтан албан хаагчид ажиллаж байна.

Манай компани ОХУ, Малайз, Польш, ХБНГУ, Турк зэрэг дэлхийн 10 гаруй улсуудтай хамтран ажилладаг бөгөөд 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж байна. Монгол орон даяар бараагаа борлуулах найдвартай, нэгдсэн түгээлтийн системтэй 21 аймаг 3 хотыг хамарсан 7000 орчим цэгүүдэд шууд хүрч ажилладаг. Мөн өөрийн нэрийн барааны бөөний худалдааны төвтэй.

Манай компанийн борлуулалтын багийн хамт олон харилцагч, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн импортолж буй бараануудын түгээлтээ түргэн шуурхай, тасралтгүй зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хүнс болон ахуйн барааны зах зээлд тэргүүлэгч хамт олон болохоор зорилго тавин ажиллаж байна.

БРЭНДҮҮД