SWEETROAD

“СВИЙТ РӨҮД” ХХК нь 2007 онд үүсэн байгуулагдсан. Тус компани нь гадаад худалдаа, дотооддоо борлуулалт түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нийт 80 орчим ажилтан албан хаагчид ажиллаж байна.

Бид дэлхийд алдартай “Крафт фүүдс” компаний бохь болон Виспа, Пикник шоколадны Монгол дахь албан ёсны түнш компаниар ажиллаж байна. Мөн Малайз, Индонези, Сингапур, Тайланд, Турк, ОХУ гэх мэт улсуудаас бичгийн цаас, кофе, дал модны тос, төрөл бүрийн гэр ахуй болон угаалгын бодис гэх мэт 100 орчим нэр төрлийн барааг шууд импортлож Монголын зах зээлд нийлүүлж байна.

Монгол орон даяар бараагаа борлуулах найдвартай, нэгдсэн түгээлтийн системтэй. 21 аймаг, 3 хотыг хамарсан 7000 орчим цэгүүдэд шууд хүрч ажилладаг. Мөн өөрийн нэрийн барааны бөөний худалдааны төвтэй.

Манай компаний борлуулалтын багийн хамт олон харилцагч, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн импортлож буй бараануудын түгээлтээ түргэн шуурхай тасралтгүй зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж хүнс болон ахуйн барааны зах зээлд тэргүүлэгч хамт олон болохоор зорилго тавин ажиллаж байна.

Бид цаашид бусад орны туршлагаас суралцан өөрийн орны нөхцөл байдалд тохируулан, хуулийн хүрээнд ажиллаж бараа бүтээгдэхүүний өрөлт түгээлтийг дээд зэргээр хийж, үйлчилгээний чанар, харилцааны соёлыг нэвтрүүлэхийг эрхэмлэн ажиллаж болно.