Цахиур

Цахиур” компани нь 1989 онд ББХК (Бүрэн бус хариуцлагатай компани) хэлбэрээр байгуулагдаж, 1996 онд хуулийн дагуу ХХК (Хязгаарлагдмал хариуцлагатай компани) болж өөрчлөгдсөн юм. Үйлдвэрлэл үйлчилгээ, гадаад дотоод худалдаа мөн  зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажилласаар байгаа билээ. Цахиур ХХК ерөнхий захирал  үүсгэн байгуулагч  Д.Бат-Эрдэнэ нь уг компанийн хувьцаа эзэмшигч юм.

Эхний жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэн худалдааны чиглэлд түлхүү анхаарч амжилттай ажилласнаар ОХУ, Хятад, Казакстан, Киргиз, Украйн, Герман, Чех, Словак, Турк, Малайз, Сингапур, Тайланд, Солонгос зэрэг улсад түнштэй болж дэлхийд нэр хүндтэй фирмүүдийн дээд зэргийн чанартай хүнс болон өргөн хэрэглээний барааг импортоор оруулж ирж дотоодын зах зээлд өөрийн худалдааны сүлжээгээр дамжуулан борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Улмаар, зарим нэр төрлийн барааны Монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрх авсан.

Өнөөдөр манай компани нь үндсэн 128 орчим ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Борлуулалт түгээлтийн нэгдсэн системтэй, Улаанбаатар хотод 5400 гаруй цэг, Дархан хотод 191 цэг, Эрдэнэт хотод 304 цэгт шууд түгээлт хийдэг бөгөөд 21 аймагт өөрийн гэрээт борлуулагчтай, борлуулалтын найдвартай нэгдсэн сүлжээтэй. 2010 онд борлуулалтын POS системийг нэвтрүүлснээр борлуулагчийн хөдөлмөрийг ихэд хөнгөвчилсөн бөгөөд энэхүү систем нь борлуулалтын үйл ажиллагааг бүрэн хянах төдийгүй бүх цэгүүдийн хаяг, координатуудыг оруулсан, өдөр тутам борлуулалтын мэдээг төрөл бүрийн байдлаар ангилж үзэх боломжийг олгож байгаа юм.

Манай компани нь ажилтан албан хаагчдынхаа ажлаа хийх таатай орчин бүрдүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх тал дээр ихэд анхаарч ажилладаг бөгөөд байнга сургалт семинарыг зохион байгуулж ажилладаг. Мөн 2011 онд 1га гаруй талбайг эзэлсэн хашаа, орчин үеийн оффис, склад, автомашины граж бүхий 4 давхар цогцолборыг ашиглалтад оруулсан.

Худалдаа үйлдвэрлэлийн эргэлтийн хэмжээг жилээс жилд өсгөж үр ашигтай ажиллаж чадсанаар хүнсний үйлдвэрлэл, реклам сурталчилгааны салбаруудыг шинээр байгуулж амжилттай ажиллуулж байна.