Хэрвээ та бидэнтэй нэгдэж, хамт ажиллахыг хүсвэл доорх товч дээр дарж, анкет татаж аваад, өөрийн мэдээллийг бөглөж дуусаад hr@tsakhiur.com цахим шуудангаар илгээнэ үү.
ТАТВАР ТӨЛӨГЧ
АЖ АХУЙН НЭГЖ
ХАМТ ОЛОН
Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломж бүхий спорт заал ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв, идэвхтэй өнгөрүүлэх боломжоор хангаж өгдөг.
Хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн Голомт банкны орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг ажилтнууддаа олгодог. Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан Голомт банкнаас цалингийн зээлийг авах боломжтой.
Жил бүр группийн хэмжээнд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж, өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа, салбар компаниуд тэргүүний ажилтнуудаа шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшуулдаг. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал, одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжиж урамшуулдаг.
Бид ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг.
Ажилтандаа үдийн хоол, гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна борлуулалтад ашиглах автомашиныг холбогдох журмын дагуу олгодог.
Мөн группийн салбар компаниудыг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжтой.
Бизнесийн болон үйл ажиллагааны өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломж
Ая тухтай ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж суралцах боломж.
Монгол Улсын бизнесийн салбарын манлайлагчдын төлөөлөл болсон нэр хүндтэй группийн ажилтан болно.