1979-1989 он

ЭХЛЭЛ

Цахиур компанийг үүсгэн байгуулагчид хамтын амьдарлаа зохиож бизнесийн гараагаа эхэлж байжээ. 1989 онд Цахиур ХХК-ийг байгууллаа.

1990-1992 он

ЭКСПОРТ, ИМПОРТ

Цахиур компани гадаадаас хүнсний бүтээгдэхүүн импортолж , урд хөрш рүү хөдөө аж ахуйн түүхий эд экспортолж эхэллээ.

1993-1994 он

ГАДААД ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИВ

Гадаад худалдаа улам өргөжиж өлөн гэдсийг үйлдвэрийн аргаар боловсруулж Голланд улс руу экспортоллоо. Ноолуурыг ОХУ-аас БНХАУ руу хил дамнуулан реэкспорт хийж эхэллээ. Дэлхийд алдартай Империал Табакко компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер компани болон итгэлт түншээр нь ажиллаж эхэллээ.

1995-1996 он

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

Саван трейд ХК, Дархан хүнс ХК-нуудийн хувьцааг эзэмшиж,менежмент, хүчин чадал, технологийн шинэчлэл хийж бүтээгдэхүүн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргалаа.

1997-1999 он

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ШИНЭ СТАНДАРТ

Томоохон дуудлага худалдаануудад амжилттай оролцож ресторан, дэлгүүр болон үйлчилгээний салбарт шинэ стандартыг нэвтрүүлж, Герман брэнд “ Salamander “, Монголын анхны Франчайзин “ Pizza Bar” нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ.

2001-2004 он

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ

Монгол улсын газар тариалангийн салбарт Төв аймгийн Жаргалант сумын Загдлын САА-н 4000 га-д тариа тарьж хувь нэмэрээ орууллаа.

2007 он

СВИЙТРӨҮД БАЙГУУЛАГДАВ

Гадаад худалдааны компани Свийтрөүд ХХК байгуулагдаж Малайз, ОХУ, Турк, Польш, Латви, Испани улсуудын брэнд бараа бүтээгдэхүүнийг импортоллоо.

2008-2016 он

ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ӨРГӨЖИВ

“Амгалан зам” тээвэр зуучийн компани, Ачитбулаг ХХК, ЭфЭмСиЖи Глобал ХХК, СиБиЭйч Кэйр ХХК зэрэг гадаад худалдааны компаниуд байгуулагдаж хүнс үйлдвэрлэлийн томоохон брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр эх орныхоо зах зээлд, ард түмнийхээ хэрэгцээнд нийлүүлж олны талархлыг хүлээж байна.

2019 он

АМЖИЛТ ДҮҮРЭН 30 ЖИЛ

Үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зэрэг салбарт амжилттай ажиллаж жилээс жилд өргөжин тэлж улсын төсөвт жилд 15 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 400 гаруй ажлын байрыг бий болгож, дэлхийн нэр хүндтэй фирмүүдийн дээд зэргийн чанартай хүнсний болон өргөн хэрэглээний 2000 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн 9000 гаруй худалдааны цэгт түгээлтийн системээ нэвтрүүлэн чадварлаг хамт олныхоо хүчээр 30 жил ард түмнийхээ төлөө ханцуй шамлан хөдөлмөрлөж байна.

ШИЛДЭГ

ТАТВАР ТӨЛӨГЧ

"ТОП"

АЖ АХУЙН НЭГЖ

ИТГЭМЖИТ

ХАМТ ОЛОН