ЦАХИУР ХХК

“Цахиур” компани нь 1989 онд ББХК хэлбэрээр байгуулагдаж, Үйлдвэрлэл үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж ирсэн.

Эхний жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэн худалдааны чиглэлд түлхүү анхаарч амжилттай ажилласнаар ОХУ, Хятад, Украйн, Герман, Турк, Малайз, Египет, Латви, Польш зэрэг улсад түнштэй болж дэлхийд нэр хүндтэй фирмүүдийн дээд зэргийн чанартай хүнс болон өргөн хэрэглээний барааг импортоор оруулж ирж дотоодын зах зээлд өөрийн худалдааны сүлжээгээр дамжуулан борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Улмаар зарим нэр төрлийн барааны Монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрх авсан.

Манай хамт олны үйл ажиллагааг үнэлж Монгол улсын Засгийн газар, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран шалгаруулдаг ТОП-150 аж ахуйн нэгжээр 2002-2014 онуудад шагнагдсан.

БРЭНДҮҮД