ДАРХАН ХҮНС ХХК

Дархан хотын Хүнсний комбинатыг хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын /ЗХУ/ техник эдийн засгийн тусламжаар 1969 онд суурийг нь тавьж 1971 оны 2-р сарын 18-нд Монгол улсад хүлээлгэн өгснөөс хойш 40 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 1993 онд хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар 150 шахам ажилтан ажиллагсадтай талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 цехтэй. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Зүүн хараа, Баруун хараа, Хөтөл, Шарын гол зэрэг төвийн бүс нутгийн ард иргэдэд 1200 орчим дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, хүнсний нэмэлт “E” кодтой химийн бодисгүй эрүүл хүнсээр ханган ажиллаж байна.

БРЭНДҮҮД